Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй Замын удирдлага танилцсаны дараа РБ, Д, НБТ, НИ албадын дарга, удирдлагууд хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, мэдээллийн аюулгүй байдлын талаар танилцууллаа.
Тоон мэдээлэл:
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг 6 дугаар сарын 09-ний өдөр Замын хэмжээнд зохион байгуулсан.
Уг өдрийг угтаж төмөр замын гармын эрсдэлийн үнэлгээний дагуу Энхтал зөрлөгийн 97-р км-ийн гарам, Амгалан өртөөний 413-р км-ийн гарам, Шивээговь өртөөний 683-р км-ийн гарам, Замын-Үүд өртөөний 1109-р км-ийн гарам, Эрдэнэт өртөөний 165-р км-ийн гармуудыг тус тус жишиг гарам болгон тохижуулах ажил хийгджээ. Мөн Сайншанд өртөөний 875-р км-ын гарам, Зүүнхараа өртөөний 233-р км-ын гарам, Айраг - Бор-Өндөрийн 4-р км-ийн гармуудыг хоирглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болгох ажил хийгдэж байна.
Энэ оны эхнээс 6-р сарын 11-ний өдрийг дуусталх байдлаар нийт 15 сая 813,5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 495,1 мянган тонноор илүү, төлөвлөгөө 107,1 хувийн биелэлттэй байна.
Мөн хугацаанд 11 сая 201,8 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 036,7 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105,7 хувийн биелэлттэй байна.
Тайлант хугацаанд Замын-Үүд, Сүхбаатар хилийн боомтын төмөр замаар солилцсон галт тэрэг өгсөн, авсан талдаа өссөн байна.
2026 оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар үйлдвэрлэлийн осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буурсан байна.
2026 оны эхнээс 6-р сарын 15-ны өдрийг дуусталх байдлаар галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тохиолдол 31 гарчээ. Үүний 3 нь ажилтны буруутай үйлдлээс болсон байна. Галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 нэгжээр өссөн байна.
Ажилтнуудын ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хэрэглээ, чанар аюулгүй байдлыг тодорхойлох судалгааны тайланг боловсруулж, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулжээ.
Мэдээллийн аюулгүй байдалд аудит хийж, мэдээлэл солилцооны явцад гарч буй алдаа, зөрчилд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга хэмжээг тодорхойлох ажил хийгдэж байна.
Замын удирдлага илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, холбогдох үүрэг даалгавар өглөө.
-
9 цаг 27 мин
-
12 цаг 54 мин
-
12 цаг 58 мин
-
13 цаг 14 мин
-
14 цаг 56 мин