Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өнгөрсөн 7 хоногийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа РБ, Д, Т, В албадын дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүүлэлт, зүтгүүр, вагоны хүрэлцээ, засвар үйлчилгээний талаар илтгэл тавив. Хурлын төгсгөлд НЗ1 холбогдох үүрэг даалгавар өглөө.
ТООН МЭДЭЭЛЭЛ:
2026.06.18-ны өдрийн 20:57 минутад Амгалан-Улаанбаатар1 хоорондын замын 5-р зуутад зам дээр буйдан байсан тул яаралтай тоормос хийж зогссон.
Оны эхнээс 6 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх байдлаар 16 сая 450,6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 493,2 мянган тонноор илүү, төлөвлөгөө 107,2 хувийн биелэлттэй байна.
Мөн хугацаанд 11 сая 639,5 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 043,4 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105,9 хувийн биелэлттэй байна.
Тайлант хугацаанд 82 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өнгөрсөн 7 хоногоос 3 галт тэргээр илүү байна. Оны эхнээс нийт 1846 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157 галт тэргээр илүү байна.
2026 оны 6-р сарын 15, 19-ны өдрүүдэд Цагаанхяр-Чулуут хоорондын замд замын их засварын цонхны ажил хийсэн.
-
17 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин