Баяр наадмыг далимдуулан олон хоног үргэлжилсэн их амралтын өдрүүд зарим хүмүүст баяр баясал төрүүлсэн бол зарим гэр бүлд харуусал, хагацал учруулсан хамрамсалтай болж өнгөрлөө. Үүний нэг жишээ нв Баянхонгор аймаг руу гэр бүлээ авч явсан иргэн Н.Амгаланбаатарын гэр бүлд тохиосон харуусаль мэдээ. Орон нутгийн замд хэт хурдтай, согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ жолоо барьсан нэгэн урсгал сөрж гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ нэгэн нэгэн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар 0-35 насны гурван хүний амь эрсдэж, хоёр хүн хүнд гэмтсэн байна. Энэ талаарх мэдээллийг хохирогч Н.Амгаланбаатар өөрийн албан ёсны сошиал хаягаараа богино бичлэг болгон цацаж, түүнээс улбаалан нэр бүхий дуучин, олон танил эрхмүүд, иргэд нэгдэн хандив цуглуулж, хөлөө гэмтээсэн залууд сэтгэлийн дэм өргөсөн юм.
Гэвч сайны хажуугаар саар зүйл болжээ. Олны цуглуулсан хандивыг зарим иргэд нэхэж хохирогч иргэн Н.Амгаланбаатарын хэвтэж буй эмнэлэгт очжээ. Тэрбээр энэ талаарх мэдээллийг мөн өөрийн албан ёсны сошиал хуудастаа нийтлэжээ.
Тэрбээр "Энийгээ болиоч дээ надаас хүмүүс мөнгө гуйгаад эмнэлэгт хүртэл ирээд байна устгаад өгөөч гуйя яасан хэцүү юм бэ !!! Босч чадахгүй тарчилж байгаа хүнд үнэхээр хүнд байна устгаад өгөөч гуйч би мөрөөрөө шаналмаар байна!!!!
Өдөр шөнийн нойргүй зовж байхад чатаар эсвэл эмнэлэгт шал танихгүй хүмүүс ирж мөнгө надаас асуухаар үнэхээр хэцүү байна устгаад устгаад өгөөч гуйя!!! Мөрөөрөө шаналая !!! Чин сэтгэлээсээ гуйя энэ постоо утсгаад өгөөч устгаад өгөөч !!!
Амьдын тамд цусаар уйлж байгаа надаас шал танихгүй хүмүүс мөнгө асуугаад хэцүү байна устгаад өгөөч !!! Ээ чааваас ээ чааваас яалаа гэж энэ вэ устгаад өгөөч !!!
Би хүнд тус болох үe байсан одоо бол үнэхээр чадахгүй байна яаж амьд явахаа ч мэдэхгүй шаналж байна. Үлдсэн хүүхдээ бодоод хэвтэж байна. устгаад устгаад устгаад өгөөч ээ гуйя!!!
Холбоотой мэдээ
-
12 цаг 47 мин
-
14 цаг 55 мин
-
16 цаг 11 мин
-
18 цаг 12 мин
-
19 цаг 21 мин
-
19 цаг 22 мин
-
19 цаг 22 мин
-
18 цаг 12 мин
-
12 цаг 47 мин
-
19 цаг 21 мин
-
19 цаг 43 мин
-
16 цаг 11 мин
-
14 цаг 55 мин