Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ Сөүлийн ахмад дайчдын холбооны төлөөлийг хүлээн авч уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
19 цаг 1 мин

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын дараахан хоёр орны дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын нөхөрлөлийг бэхжүүлэх чухал уулзалт Батлан хамгаалах яаманд боллоо.  Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ)-ны урилгаар манай улсад ажлын уулзалт хийхээр хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Сөүл хотын Ахмад дайчдын холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МЦНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо болон холбооны удирдлагууд оролцож, өнгөрсөн 6 дугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо хоёр байгууллага хооронд байгуулсан "Харилцан хамтран ажиллах санамж бичиг"-ийг ажил хэрэг болгох, харилцан түншлэлийг идэвхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн юм.  Ахмад дайчид бол эх оронч үзэл, сахилга хариуцлагын үлгэр дуурайл төдийгүй улс үндэстний түүхэн ой санамж, цэрэг дайчдын алдар гавьяаг тээгчид билээ. Иймд хоёр орны батлан хамгаалах салбар, ахмад дайчдын байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхой чиглэлүүдээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Батлан хамгаалах яамны зүгээс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, цэргийн ахмадын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах төдийгүй манай хоёр орны ард түмний найрамдалт нөхөрлөлийг бодитойгоор бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.