Монголын ТӨР 58 сая төгрөгөөр БНХАУ-ын БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ 21 аймгаас судлан гаргуулжээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
18 цаг 22 мин

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нэгэн судалгааг МОНГОЛ ТӨР, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч яамны нэгэн агентлаг хийсэн нь анхаарал татаж байна. Монголчуудыг найр наадам, адууны баяр гээд анхаарлаа сарниулсан хойгуур Засгийн газрын соёлын бодогыг хэрэгжүүлэгч агентлаг болох “Соёл урлагийн газар”-аас  2026 оны 07 дугаар сарын 07-ний өдөр “БНХАУ-ын 21 аймгийн судалгаа, санамж бичгийн эрчимжүүлэлт” нэртэй ажилд татвар төлөгчдийн 58 сая 219 400 мянган төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр гурван аж ахуй нэгжид олгосон байна.

Тодруулбал, “ТҮМЭН СҮМБЭР” ХХК-ийн MN460015001415103839 тоот данс руу БНХАУ-ын 21 аймгийн судалгаа, санамж бичгийн эрчимжүүлэлт гэсэн утгаар 19,569,000.00 төгрөг, БАЯРМАН ЗОЛЖАРГАЛ гэх иргэний MN090005005037567095 тоот Хаан банкны данс руу 15,382,200.00 төгрөгийг “БНХАУ-ын 21 аймгийн судалгаа, санамж бичгийн орчуулга” гэсэн утгаар, “ЭЙРТРАНС” ХХК –ийн MN210004000499043047 тоот данс руу 11,200,000.00 болон 12,068,200.00 төгрөгийг тус тус БНХАУ-ын 21 аймгийн судалгаа, санамж бичгийн эрчимжүүлэлт гэсэн утгаар шилжүүлжээ.

Монголчуудад соёл урлагийн салбарын төрийн бодлого, шийдвэр, үзвэр үйлчилгээг үзүүлэх ёстой байгууллага нь Үндэсний аюулгүй байдалд харш агуултай ГАДНЫ УЛСЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ судлаж, эрчимжүүлж байгаа нь зүй ёсоор анаарах асуудл гэж дүгнэж болохоор байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.