Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсны дараа РБ, Д, Т, В албадын дарга, удирдлагууд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ бэлэн байдлын талаар илтгэлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдээр хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Албадын дарга нарын илтгэлтэй холбогдуулан замын удирдлага зүтгүүрийн түлшний нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд хийж байгаа ажлаа дүгнэж эрчимжүүлэх зэрэг асуудлаар холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Оны эхнээс 7-р сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд 18 сая 184,5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1 сая 471,6 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105,9 хувийн биелэлттэй байна. Дээрх хугацаанд 12 сая 816,1 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1 сая 018,8 мянган тонноор илүү, төлөвлөгөө 104,6 хувийн биелэлттэй байна.
Замын-Үүд –Эрээн, Сүхбаатар-Наушки өртөө хооронд галт тэрэг солилцоо өмнөх 7 хоног болон өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна.
Холбоотой мэдээ
-
1 цаг 0 мин
-
18 цаг 22 мин
-
20 цаг 31 мин
-
21 цаг 46 мин
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
18 цаг 22 мин
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 18 мин
-
21 цаг 46 мин
-
20 цаг 31 мин