Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгавар өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас албажиж гарлаа. "Хөдөө аж ахуйн салбарт бэлтгэлээ бүрэн хангаснаар ирэх хавар малын тоо толгойг 78 саяд хүргэж чадах боломж бүрдлээ. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлэн байдал 48 хувьтай байгаа. Миний бие Ерөнхий сайдын өгсөн үүрэг газар дээрээ хэрхэн албажиж байгааг шалгах үүргийг хүлээж авсан.
Өнөөдрөөс төлөвлөгөө гаргаж, 21 аймгаар тойрч шалгана. 8 дугаар сарын 01-нээр бүх баяр наадмыг дуусгавар болгох шийдвэр Засгийн газраас гарлаа. Шүлхий гарснаас болж хойшилсон Баян-Өлгий, Ховд аймаг наймдугаар сарын 1,2-ны өдрүүдэд баяр наадмаа хийж болно.
Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулахад 242 хүн, соёл урлагийн арга хэмжээнд 13 мянган хүн ажиллалаа. Та бүхэнд талархлаа илэрхийлье. 5500 цагдаагийн алба хаагч, ТҮК-ийн 2000 гаруй ажилтан гэх мэт 20 гаруй мянган алба хаагчдад мөн талархлаа илэрхийлье.
Баяр наадамд 9.2 тэрбумын зардал гаргаж, 2 тэрбумын орлого оллоо. Аудитын газар шалгалтаа хийнэ. Ирэх жил Үндэсний их баяр наадмын цогцолбор барих ажлыг шуурхайлж, үндсэн барилгаа ашиглалтад оруулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Баяр наадмын тасалбар зарж борлуулснаас орж ирсэн 2 тэрбумын орлогоор энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг санхүүжүүлнэ.
Допингийн шинжилгээг баяр наадмын өмнө өндөр цолтой бөхчүүдээс авдаг болсноор давуу тал үүслээ. Даваа болгонд төрсөн цолтой бөхчүүдээс допинг илрээгүй. Аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байх магадлалтай талаар Герман улсаас ирсэн мэйлд дурдсан байна. Хиймэл оюунд суурилсан төхөөрөмж хурдан морины сэрвээг хэмжихэд ашиглаж байсан ч хүйтэрснээс болж алдаа үүссэн. Нөөц төлөвлөгөө байсан учраас асуудал үүссэнгүй" гэв.
Мөн энэ өдрийн хурлаас Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг тун удахгүй УИХ-д өргөн барих шийдвэр гарлаа.
Холбоотой мэдээ
-
10 цаг 14 мин
-
11 цаг 12 мин
-
11 цаг 15 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 14 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Өчигдөр 16 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 49 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
11 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
11 цаг 12 мин