“Улаанбаатар төмөр зам” эхний хагас жилд 17.4 сая тонн ачаа тээвэрлэжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
6 цаг 29 мин

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2026 оны эхний зургаан сарын байдлаар 17.4 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Тайлант хугацаанд импортын ачаа 26.7 хувь, экспортын ачаа 12.2 хувь, орон нутгийн ачаа 6.0 хувиар тус тус нэмэгдсэн бол транзит тээврийн хэмжээ өмнөх оны түвшинд хадгалагдсан байна.

Импортын тээврийн 72.4 хувийг ОХУ-аас, 27.6 хувийг БНХАУ-аас хүлээн авч тээвэрлэсэн бол экспортын ачааны 98.8 хувийг БНХАУ руу хүргэжээ.

Мөн БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн транзит ачаа өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өссөн бол ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрсөн ачаа 7.8 хувиар буурсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.