Тусгай замын автобус төслийн трасст өөрчлөлт оруулахаар болов
Ulsturch.mn
Үйл явдал
/
2 цаг 6 мин

Нийт хөрөнгө оруулалтыг 60-75 сая ам.доллар байхаар тооцоод буй тусгай замын автобус /BRT/ төслийн трасст нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. 

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх тусгай замын автобус /BRT/ төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урт, 19 буудалтай шугам байхаар анх төлөвлөсөн байсан ч өөрчлөхөөр болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Тус төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан шуурхай, найдвартай, хүртээмжтэй болгох, нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна.

“Тусгай замын автобус” (BRT) төслийг 2025–2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулах хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй судалгааны ажлыг 2025 онд эхлүүлжээ.

BRT нь өдөрт 140-180 мянган зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолсон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.