Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв(БОЭТ)-д тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Тухайн иргэн Алтай Таванбогдод аялах үедээ тарвага агнаж идсэнээс улбаатайгаар халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгааг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-өөс мэдэгдэв.
PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул нян судлалын шинжилгээ хийсэн. Үр дүн нь 72 цагийн дараа тогтоогдсоноор тарваган тахал мөн, биш нь баталгаажих юм байна. Одоогоор сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүнийг өрхийн эмчийн хяналтад гэрт нь тусгаарласан, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг ЗӨСҮТ-өөс мөн мэдээлсэн.
Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан нь тарваган тахлын идэвхжилтэй бүс нутагт тооцогддог тул эдгээр аймгаар аялж, амарч байгаа иргэдийг тарваганаас хол байхыг уриаллаа.
-
3 цаг 25 мин
-
3 цаг 48 мин
-
6 цаг 53 мин
-
8 цаг 15 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 38 мин
-
Өчигдөр 16 цаг 33 мин
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 03 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин