Баянзүрх дүүрэг англи хэлний багш нараа С1 түвшинд бэлтгэнэ
Ulsturch.mn
Үйл явдал
/
2 цаг 6 мин

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар "Боловсрол ирээдүй" хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт багтсан 10 төслийн нэг болох англи хэлний багш нарын чадавхыг С1 түвшинд хүргэх зорилготой C1 ХӨТӨЛБӨР хэрэгжиж эхэллээ.

Баянзүрх дүүргийнхээ ЕБС-ийн англи хэлний багш нарын төлөөлөл болох эхний 20 багш Филиппин Улсад вакумжуулсан сургалтад хамрагдахаар сонгогдсон бөгөөд тэдэнтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Ажлын албаны дарга А.Уранбилэг, Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ нар уулзаж амжилт хүссэн.

С1 ХӨТӨЛБӨРТ хамрагдсан эхний ээлжийн багш нар Филиппин Улсыг зорьсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн цаашид жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.