МИАТ ТӨХК нь Нисэхийн аюулгүй ажиллагааны шаардлага стандартыг чандлан мөрдөж, үйлчилгээг тогтмол чанартай, найдвартай гүйцэтгэж, өрсөлдөх чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч компани юм.
Энэ байгууллагын өмнөх захирал нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, 1,8 тэбрумын алдагдалтай болгочихоод тушаал дэвшээд явчихсан. Үндэсний аудитын байгууллагын “МИАТ ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан”-д дурдсанаар тус компани санхүүгийн сахилга бат муутай, хязгаарлалттай дүгнэлт авчээ. Тодруулбал 2025 онд зорилтод түвшинд батласан орлогын төлөвлөгөө нь 98 тэрбум 136 саяар тасарч, 32 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
Хэдийгээр ийм ч Монгол улсын өмнөө барьдаг үндэсний агаарын тээврийн компани гэлээ ч төсвийн мөнгийг дураараа үрж, дарга нар нь хуулиас гадуур гэрээ хийж болохгүй. Хамгийн энгийн жишээ: “Bloomberg TV Mongolia”-тай гэрээ хийж 2025-2026 онд 400 сая, 2026-2027 онд мөн 400 саяын гэрээ хийсэн байжээ.
Уг гэрээний төлбөрт 400 сая төгрөгийн 50%-ийг буюу 200 сая төгрөгийг тухайн байгууллагын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 499372715 данс руу шилжүүлсэн бол үлдсэн 50%-ийн үнийн дүнгээс 30%-ийг нь дээрх данс руу, үлдсэн 20%-ийн төлбөрт нь тооцож тусгай тарифын гэрээ, хямдралтай тийз олгох зэргээр тооцож бодсон байна. Ийм төрлийн үйлчилгээг 2026 онд ч мөн авчээ. Өөрөөр хэлбэл “МИАТ” ТӨХК болон “Bloomberg TV Mongolia”-тай 800 саяын гэрээ байгуулсан гэж ойлгож болохоор байна.
Холбоотой мэдээ
-
6 цаг 47 мин
-
7 цаг 11 мин
-
10 цаг 15 мин
-
11 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 38 мин
-
Өчигдөр 16 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 03 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин