Т.Даваадалайг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шүүх шийдвэрлэлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 49 мин

Тэрбээр албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Түүний цагдан хорих хугацаа энэ сарын 22-нд дуусах байсан ч прокуророос хугацааг дахин сунгах санал гаргасныг шүүх хэлэлцэн, 30 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримт, прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн хувийн байдлыг харгалзан үзжээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл буюу хэргийн ул мөр, эд мөрийн болон нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, мөн дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

Сануулахад, Т.Даваадалайг Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор өөртэй нь хамаарал бүхий компанийг шалгаруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.