Ирэх жилийн НААДЫГ Хүй долоон худагт ЗОХИОН БАЙГУУЛНА
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 27 мин

Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын ажлын тайланг хэлэлцэн, ирэх жил ашиглалтад оруулах шинэ цогцолборын шавыг 9-р сард тавихаар төлөвлөжээ. Цогцолборт хүндэтгэлийн хүрээ, бөх, сур, хурдан морьд, шагай харваан зориулалтын байгууламж, аялал жуулчлалын бүс, инженерийн дэд бүтэц, авто зам, зогсоол болон үйлчилгээний талбайн төлөвлөлт зэргийг иж бүрнээр нь зураг төсөлд тусгаж байна.

Ирэх жилийн баяр наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчилж, допингийн хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, дэвшилтэт технологийн хэрэглээг нэвтрүүлэх зэрэг олон чухал ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо төлөвлөөд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.