Лхагва гарагт /2026.07.22/ Мексикийн Темоак хотын дарга Валентин Лавин Ромеро буудуулж амь үрэгджээ. Энэ жилийн эхээр түүний амийг хөнөөх гэсэн оролдлого гарч байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Ногоон намын гишүүн байсан Ромеро нэгдүгээр сард шатахуун түгээх станц дээр байхад бүлэг этгээдүүд түүн рүү галж нээж байжээ.
2024 оны аравдугаар сард Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум ажлаа авснаас хойш 14 хотын дарга ийм байдлаар амь насаа алдсан байна. Мексикт улс төрийн хүчирхийллийн нөхцөл байдал хүнд байдаг. 2006 оноос хойш тус улсад 100 гаруй хотын дарга бусдын гарт амь насаа алджээ. Мексикт орон нутгийн түвшний захиргааны хамгаалалт хамгийн сул байдаг. Гэвч тэр түвшинд л гэмт бүлгүүд эрх баригчидтай тохиролцоонд хүрэх гэж оролддог юм. Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр Ромеро нутгийн гэмт бүлэглэлтэй холбоотой байжээ. Гуравдугаар сард нэгэн идэвхтнүүдийн бүлэг хоёр активистийн үхэлд Ромерог шалгахыг шаардаж байсан аж.
Эх сурвалж: The Guardian
-
3 цаг 30 мин
-
6 цаг 25 мин
-
23 цаг 20 мин
-
2026-07-20
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин