ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд "Анхны төрт улсын дурсгал"-ыг бүртгэлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
46 мин

Дэлхийн соёл, Шинжлэх ухааны хамгийн том байгууллага ЮНЕСКО-гийн 48 дугаар чуулган БНСУ-ын Бусан хотноо хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг (2026.07.25) бүртгэлээ. 

Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод I-II, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалуудыг судлах ажил Чингис хаан үндэсний музейд хэрэгжсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслууллаа.

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлөн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнэт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүн гарлаа гэв.



Эрдэмтдийн ажлын хэсгийн ахлагч, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, 
ЮНЕСКО-д Хүннүгийн язгууртны дурсгалууд бүртгэгдсэнээр хүн төрөлхтний өв болж байгаагаас гадна анхны төрт улсын түүхээ дэлхийд зөвшөөрүүлcэн үйл явдал боллоо. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн гарч байна” гэлээ. 

Чингис хаан үндэсний музей ийнхүү хүн төрөлхтний өвийг хадгалагч музей болж байна.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.