Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё өнгөрсөн ням гарагт өндөрлөв.
Дээд зиндаанд сэкивакэ Аонишики, Атамифүжи, Киришима (Б.Лхагвасүрэн) нар 12 даваа, гурван унаатайгаар тэргүүлж, нэмэлт барилдаан хийлээ. Атамифүжи эхлээд Киришимаг ялсан ч шийдвэрлэх барилдаанд Аонишикид өвдөг шороодсоноор Украины сүмоч Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртэв.
Атамифүжи ирэх башёд озеки цолын болзол сонсох болсон бол Киришимагийн ёкозүнагийн сорил дахин нэг башё үргэлжлэхээр болжээ.
Тусгай шагналуудаас гарамгай барилдааныг Фүжинокава, дайчин барилдааныг Атамифүжи, Котоэйхо, Такаясү, техниктэй бөхийн шагналыг Аонишики хүртлээ.
Жюүрёо зиндаанд Тошинофүжи (Ө.Дэмиджамц) 11 даваатай үзүүрлэж, ирэх башёд дээд зиндаа руу дэвших боломжоо нэмэгдүүлэв.
Макүшитад Асахифүжи (Б.Очирсайхан) дөрөв дэх башё дараалан түрүүлж, цолтой бөх болох хамгийн богино хугацааны амжилтад хүрлээ. Санданмэд Тэншёояма (Г.Отгонбат), Жониданд Хакүгэцүро (А.Сүхбат) нар тус тус долоон даваатай түрүүлэв.
-
1 цаг 15 мин
-
2 цаг 57 мин