Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ашиглалтын шаардлага хангахгүй ХААИС-1, 2, 3 дугаар байрны оршин суугчидтай хоёр талт уулзалт зохион байгууллаа
Тус байршил нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д шилжин ирсэнтэй холбогдуулан оршин суугчдад мэдээлэл хүргэх, санал солилцох зорилгоор уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр компанийн үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрхэн хэрэгждэг, төслийн үе шат, оршин суугчдын оролцоо мөн оршин суугчдаас ирүүлсэн асуулт, саналд холбогдох мэргэжилтнүүд дэлгэрэнгүй хариулт өгч, дахин төлөвлөлтийн үйл явцтай холбоотой мэдээллийг нээлттэйгээр хүргэн ажиллаа.


Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 53 мин
-
6 цаг 24 мин
-
6 цаг 41 мин
-
8 цаг 22 мин