Ерөнхий сайдын бодлогын зөвлөхөөр С.Далхаасүрэн томилогджээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 6 мин

Ерөнхий сайд Н.Учралын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн томилогджээ. С.Далхаасүрэн нь өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог шинэчлэх зэрэг улс төрийн томоохон реформуудыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын гол зохион байгуулагчдын нэгээр ажиллаж байсан юм. Тэрбээр малчин гаралтай айлын дөрөв дэх хүүхэд. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Удирдах ухаан болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Боловсрол

  • 2004-2009 он: Их Монгол дээд сургууль, Сэтгүүлч
  • 2011-2013 он: Удирдлагын академи, Удирдах ухааны магистр
  • 2017-2020 он: Монгол Улсын Их Сургууль, Эрх зүйч
  • 2021-2023 он: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

Ажил, албан тушаал

  • 2009-2010 он: МАН-ын дэргэдэх НАМОХ-ны улс төрийн ажилтан
  • 2011-2012 он: "ЮТЛ" ХХК-ийн захирал
  • 2012-2014 он: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэлтсийн дарга
  • 2014-2015 он: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сайдын зөвлөх
  • 2015-2016 он: Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Хэлтсийн дарга
  • 2016-2019 он: Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гааль, Орлогч дарга
  • 2019-2020 он: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сайдын зөвлөх
  • 2020-2025 он: УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга
  • 2025 он: Эрчим хүчний дэд сайд
  • 2026 он: Ерөнхий сайдын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөх
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.