Туул голын сав газрын захиргаа болон “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажилчид, албан хаагчдын оролцоотой Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
7 дугаар сарын 27-ны өдрийн үйл ажиллагаанд 4 байгууллагын 230 гаруй ажилчид нийт 700’000 метр.кв талбайг хамруулан, 6.3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. “Сүү” ХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагууд хамтран ажиллав. Цэвэр орчин – хариуцлагатай иргэнээс эхэлнэ. Хогоо ил задгай хаяхгүй байж, байгальд хариуцлагатай амарч, зугаалж, байгалиа хамтдаа хамгаалцгаая.
Хог хаягдлаа байгальд үлдээхгүй байх нь иргэн таны үүрэг, хариуцлага, ирээдүйдээ үлдээх үнэт соёл юм.
-
12 цаг 52 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Өчигдөр 17 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
12 цаг 52 мин
-
Өчигдөр 17 цаг 10 мин