Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/883 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20 дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжиж ирсэн.
Тус барилга нь 1980 онд ашиглалтад орсон, 54 сууц өмчлөгчтэй бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-07-136/1751 дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүйд тооцогдсон.
Уулзалтын үеэр Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Тус байршил 7 давхарын өндрийн хязгаарлалтад хамрагдсан нь тодорхой хүндрэл дагуулж байгаа ч бид ажлаа зогсоохгүй. Сонгон шалгаруулалтад оролцох компаниуд өөрсдийн эдийн засгийн тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлдээ тулгуурлан шийдлээ боловсруулан санал ирүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Тус байршлын оршин суугчид дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ
-
2 цаг 20 мин
-
20 цаг 32 мин
-
23 цаг 59 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 29 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин