Улс, аймаг, сумын наадамд ЦОЛ АВСАН БӨХЧҮҮД 3-5 жилийн дотор БАТЛАХГҮЙ бол БАРИЛДАХ ЭРХИЙГ нь хасаж, цолыг нь хураана
Батхуяг
Үйл явдал
/
37 мин

Энэ жилийн улсын баяр наадам харьцангуй маргаан багатай ч шинэ цолтон олон тодорсон, нутаг нугийнхан нь, ах нар нь, найз нөхөд нь аймгийн цолтнууддаа элэг бүсээ тайлж, туг тойруулсан наадам болов. Түүнээс гадна Баян-Өлгий, Төв аймгуудын наадам булхай будлиан, найраа, аваа өгөө, АВЛИГААР ДҮҮРЭН болсон нь үзэгчид, наадамчын баярын сэтгэгдлийг хөргөв. Үүнд хууль тогтоох байгууллагын зарим нэг гишүүн анхаарал хандуулаад эхлэв. Тодруулбал УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр барилддаггүй ч ХЗДХ-ийн яамны ТНБД, НЗД-ын орлогчоор ажиллаж байхдаа баяр наадмын бөхийн салбар комиссыг ахлаж байсан учраас Монголын Үндэсний бөхийн спортод болдог хууль бус үйлдлийн зах зухаас гадарладаг болсон нэгэн. Тэрбээр ийм санал гаргажээ. Бөхийн барилдааны цол, давааны төлбөртэй тохиролцоо буюу “найраа” нь спортын авлига гэдэг зүйл юм.

Улсын баяр наадам, аймгуудын наадам дээр илэрхий гарсан “найраа” буюу спортын авлигын талаар иргэд, үзэгч нар нэлээн шүүмжилж, бухимдаж, өв соёлоо бүдгэрүүлж мөн чанарыг алдагдуулж байгаа талаар сошил дээр байр сууриа нэлээд илэрхийлж байна. Бөхчүүд нь ам авахдаа улаан цайм гар утсаа хараад суух жишээний. Уг нь дүрмээрээ ам авахад гар утас ашиглах, хэрэглэх хориотой байгаа.

Иймд үндэсний өв соёлоо аврах, хамгаалах, мөн чанарыг алдагдуудахгүй байх үүднээс Улсын начин, Улсын харцага, Улсын заан цолны /аймаг, сумын цолыг бас адилтгаж болно/ болзол хангасан бөхчүүд 3 /магадгүй 5 жил/ жилийн дотор цолоо баталж, ахиулж чадахгүй бол хураадаг, цолоо баталбал насан туршид хадгалдаг болбол бөхийн барилдааны найраа багасах талтай. Мөн энэ өөрчлөлтэй холбогдуулан Цагаан сарын барилдаанд цол олгодог болох ч боломжтой гэж бодож байна.

Магадгүй Үндэсний бөхийн холбоо дэвжээ буюу бөхийн гал байгуулах эрхийг олгодог, бүртэгдэг болох, Улсын арслан цолноос дээш цолтой бөх дэвжээ байгуулахад давуу тал олгодог байх зэргээр зохицуулж, допинг, спортын авлигатай тухайн дэвжээний бөх нь орооцолдбол тухайн дэвжээнд мөн хариуцлага хүлээлгэдэг болох гэх мэт өөрчлөлт ч хэрэгтэй байж магадгүй юм даа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.