П.БАТЧИМЭГ гишүүн хотын дарга нарын ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ШААРДЛАА
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Монгол Улсын Их хурлаас "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийг батласан. Энэ нь суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцохыг зохицуулсан заалт юм. Хууль 2026 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжих ёстой байсан ч НИТХ-ын хуралдаанаар УИХ-ын хуулийг ЗОГСООВ. Учир нь хууль хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилготой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг тодорхой шийдвэр гараагүй. Ийм атал НЗД Б.Пүрэвдагва "сурран, скүүтер, мопедыг хөдлөгөөнд өмнөх шиг нь оролцуулна. Би ч бас унамаар байна" гэсэн утгатай үг хэлж, олон нийтийн сувгаар тараасан нь хууль санаачлагч П.Батчимэг гишүүний ундуйцлыг хүргэжээ. УИХ-ын гишүүн П.Батчимэг энэ талаар өөрийн сошиал хуудастаа 

Нийслэлийн Засаг дарга Та ямар хариуцлагагүй үг унагаад сууж байх юм бэ. Засаг дарга та хууль 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байхад дорвитой, шуурхай арга хэмжээ авч цаг хугацаанд нь бэлтгэл ажлууд хангаж ажиллаагүй өнөөдрийг хүрлээ.

Зовлон гуншин дуудаж уянгалахгүй ээ, Ноён Засаг даргаа. Нэг бол мопед, скүүтерыг үл мэдэх шалтгаанаар шууд замын хөдөлгөөнд оролцохыг гэнэт хориглоно, эргээд гаргасан шийдвэрээ төд удалгүй ураад дахиад хөдөлгөөнд оролцуулахаар гонгиноно. Иргэдээр ямар их тоглодог юм бэ. Та гаргасан шийдвэрээ эргэж буцааж завааруулахгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, осол гэмтлийг бууруулах тал дээр анхаарч төвлөрч, хурдтай, гүйцэтгэл сайтай ажиллах нь Таны ажил болохоос та хэнд үүрэг өгөөд байгаа юм. Юм яриад хэн нэгнийг нэрээр нь дуудаж үүрэгжүүлнэ. Гэвч үр дүнгүй.

Яагаад скүүтер мопедын хууль амьдрал дээр буухад “ хэцүү” хууль болов. Скүүтер мопед хуулийн хэрэгжилт ярих аядаж, янцаглаж, “ дүнгэнэж” эхлээд шал өөр асуудалтай хольж хутгаад санамжаа алдаж ярих. Удаа дараа яг ингэж ярихыг чинь сонслоо. Хуулийг яагаад 08 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх болов‼️

Хууль хэрэгжих хугацаа: 07 дугаар сарын 1 ‼️

Хууль хэрэгжих хугацааг Засаг дарга та тогтоов уу❓❓

Бичил цахилгаан тээврийн хэрэгслэл мопед, скүүтерыг замын хөдөлгөөнд оролцуулах, оролцуулахгүй гэсэн шийдвэр зөвхөн Таны гаргаж буй дураараа авирлалт‼️

Хууль санаачлагч Гишүүний хувьд энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг Дарга Ноён Б. Пүрэвдаваа болон НИТХ-ын дарга Д.Ихбаяр нараас цаг тутам шаардаж, шахаж ажиллана гэдгээ үүгээр мэдэгдье.‼️

Иргэдийн амь нас, эрүүл мэнд НЭГДҮГЭЭРТ‼️ гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.