Засгийн газар ЕРӨНХИЙ САЙДЫН НУТАГТ хуралдахгүй...
Батхуяг
Үйл явдал
/
57 мин

Засгийн газар Хэнтий аймгийн Биндэр сумын "ИХ ХУРАЛДАЙ" цогцолборт хуралдахгүй гэв. Эзэн богд Чингис хааны байгуулсан "ИХ МОНГОЛ УЛС"-ын 820 жилийн түүхэн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ ойд төр засгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч улмаар Монгол Улсын Засгийн газраас Чингис хааны голомт нутаг, хаан ширээнд заларч төрт улсынхаа ИХ ХУРАЛДАЙГ ЗАРЛАН ХУРАЛДУУЛЖ байсан Биндэр сумын нутагт барьж байгуулсан "ИХ ХУРАЛДАЙ" хэмээх цогцолборт ээлжит бусаар хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар болсон тухай мэдээллийг өмнө долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хэвлэл мэдээллийн сувгаар тарсан. 

Хэнтий аймагт хуралдана гэсэн санаа нь Чингис хааны байгуулсан төрт улсын их ойд хүндэтгэл үзүүлэх хуралдаан нэртэй ч одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, одоогийн Ерөнхий сайд Н.УЧРАЛ нарын өссөн нутаг учраас билэгшээн тэр газарт хуралдахаар товлосон байж болох юм. Гэвч дэлхий дахинд үүссэн эдийн засаг, газрын тосны бүтээгдэхүүний хямрал нь Монгол улсад хүчтэй нөлөөлж, Засгийн газраас Хэнтий аймагт хуралдах бус нэн яаралтайгаар Бензин тосны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Засгийн газар нэн яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ тэргүүтэй Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох, үүнээс үүдэлтэй Засгийн газрыг огцруулах акц ч өрнөж мэдэх дотоод улстөрийн шинэ уур амьсгал бүрдээд байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.