Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 1 мин

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж, наймдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөж байна.

Тэмцээнийг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Тэмцээн болох спортын ордныг зориулалтын тоног төхөөрөмж, орчин үеийн гэрэлтүүлэг, өндөр чанарын дуу, дүрсний системээр бүрэн тохижуулсан бөгөөд тамирчин, шүүгч, албаны төлөөлөгчдийн байр, тээвэр, аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ, үзэгчдэд зориулсан үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах юм.

Монголын эрэгтэй шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр бэлтгэлээ базааж, гадаадын мэргэжлийн лигүүдэд хүчин зүтгэдэг Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар багтаа нэгджээ. Харин тэмцээнд оролцох эцсийн бүрэлдэхүүнийг зохион байгуулагчид албан ёсоор зарлах юм.

Монголын Волейболын холбооны үзэж буйгаар, энэхүү тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулснаар Ази, дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг цаашид хүлээн авах боломж өргөжиж, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.