“Шинэ Улаангом” захын хохирогчдод 4.1 тэрбум төгрөг олгожээ
Увс аймгийн "Шинэ Улаангом" худалдаа үйлчилгээний төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сард галд өртөж 216 иргэн бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Тус худалдааны төв нь орон нутгийн өмчийн оролцоотой байсан бөгөөд улмаар иргэдийн хохирлыг барагдуулахын тулд 2026 оны нэгдүгээр сарын 28-нд Засгийн газрын нөөц сангаас 5 ТЭРБУМ 660 САЯ төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг санхүүжилтээс 4 ТЭРБУМ 154 САЯ 554 МЯНГАН төгрөгийг "Шинэ Улаангом" захын барилгыг дахин барьж байгуулахад ашиглахаар төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргасан 5.66 ТЭРБУМ төгрөг нь хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах болон худалдааны төвийг дахин барих гэсэн хоёр үндсэн чиглэлд зарцуулагдаж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 16 мин
-
6 цаг 17 мин
-
2026-08-20
-
2026-08-18
-
6 цаг 16 мин