Бэлтгэл, бэлэн байдал болон тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-08-12

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

Говьсүмбэр аймаг нь  54 аж ахуйн нэгж, 106 тээврийн хэрэгсэл, эрсдэлтэй 112 байршил, тоглоомын 35 талбайд үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулж, 196 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна. 

Малчдын түвшинд өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр малын ногоон тэжээл тариалалтыг өмнөх оноос 134.6-аар нэмэгдүүлж, 237 га-д хүргэсэн. 

"Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд хоршоодын үйл ажиллагааг дэмжих, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 100 га талбайг найман хоршоо, хоёр аж ахуйн нэгжид тус бүр 10 га хуваарилан олгосон байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.