Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-08-21

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хуралд оролцсон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дасан зохицол, тэсвэрлэх чадварын хэлтсийн дарга Мирей Аталла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол болон гамшгийн эрсдэл харилцан уялдаатай болж байгаа энэ үед байгаль орчны бодлого, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг илүү нягт уялдуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.