Монгол Улсын БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ. АНУ -ын дайны яам хооронд зөвлөлдөх уулзах зохион байгуулагдлаа
Батхуяг
Үйл явдал
/
49 мин

Монгол улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Дайны яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцож байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд Америкийн талаас АНУ-ын Дайны яамны Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Алваро Смит тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдээ дүгнэн, цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээтэй санал солилцож байна.Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид АНУ-ын Дайны яам болон Төрийн департаментын албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалтууд хийх, АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.