ХБНГУ-ЫН ХАННС ЗАЙДЕЛИЙН САНТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Батхуяг
Үйл явдал
/
48 мин

ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Зүүн хойд ба Төв Азийн бүс хариуцсан дарга, хатагтай Вероника Айхингер, тус сангийн Монгол Улс болон БНСУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Феликс Гленк нарыг өнөөдөр (2026.09.11) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс дахь парламентат ёсны хөгжил, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд олон жилийн турш бодитой хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ.

Бидний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр өргөжиж, шинэ агуулгаар баяжиж байна. Зөвхөн энэ онд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ийг хоёр удаа зохион байгуулж, 120 гаруй хуульч, мэргэжилтнүүд хамрагджээ. Цаашид нотолгоо, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Энэ хүрээнд хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээ, эдийн засаг, төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлэх чадавхыг бэхжүүлэхэд голлон анхаарна.

Мөн технологийн хөгжлөөс үүдэх сорилт, бэрхшээлийг урьдчилан харж, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн Технологийн үр дагаврын үнэлгээний товчоотой хамтын ажиллагаа эхлүүлэх тодорхой санал тавилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.