Л.ЭНХ-АМГАЛАН сайд дахин сонгогдохын тулд 100 БАГШ АВЛИГАДАН Солонгост АЯЛУУЛЖ төсвийн 900 сая төгрөгийг зүй бусаар зарцуулжээ!!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
45 мин

Монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. Боловсролын сайд Л.Энх-Амгаланд Булган, Хөвсгөлийн багш нар “өртэй” байжээ. Тэр нь 2024 оны сонгуулиар дахин “сонгох”. Багш нар ч ӨРӨӨ ТӨЛЖЭЭ. Тэд өрөө төлөхөөсөө өмнө ТӨСВИЙН МӨНГӨӨР СОЛОНГОСТ ЗУГААЛСАН аж. Булган аймаг, Хөвсгөл аймгийн боловсролын байгууллагын ажилтнууд буюу нийт 102 хоёр багш Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр 2024 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Солонгост аяласан байна. Үүнийг удирдан зохион байгуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан. Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг улстөрийн зорилгоор сонгуульд ашиглаж болохгүй хэмээн заасан байдаг.

Гэвч Сайд Л.Энх-Амгалан сонгуульд ашиглах, санал авах зорилгоор багш нарыг гадаадад аялуулсан нь баримтаар гарч ирлээ. Хувь хүний нууцыг хадгалах, төрийн албан хаагчдын нэр хүндийг хамгаалах зорилгоор Сангийн яамнаас гаргуулсан багш нарын  овог нэрийг дарсан болно.  Дээрх баримт нь Үндэсний аудитын газрын санхүүгийн шалгалт, шинжээч нарын дүгнэлтээр гаргасан байна. Хамгийн ноцтой нь Боловсролыг магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн захирал Ж.Ариунболд нь 100 сая төгрөг бэлнээр гаргуулан авсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.