Ерөнхий сайд Н.УЧРАЛ бүрэн эрхийнхээ хүрээнд С.АМАРСАЙХАН сайдыг ЧӨЛӨӨЛЖЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
48 мин

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын удирдлагууд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар ээлжилж мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.УЧРАЛ өөрийн бүрэн эрхийн хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон ШШГЕГ-ын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудастаа "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэжээ. Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан болж буй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.