Л.ЭНХ-АМГАЛАН: АН-ын О.Цогтгэрэлийн ЦЭЦЭРЛЭГ, Лу.Гантөмөрийн СУРГУУЛЬ ч төсвөөс ТАТААС АВДАГ шүү дээ
Батхуяг
Үйл явдал
/
45 мин

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кингс" сургуульд 3.5 тэрбум төгрөгийг хувьсах зардал нэрээр олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан байсан гэх асуудлын араас Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хоёр хувийн цэцэрлэгтэй, түүндээ төрөөс хувьсах зардал авсан” гэх мэдээллийг хийв. Гэвч энэ мэдээллийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл няцаалаа. Тэрбээр “Надад болон ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Мөн хувийн цэцэрлэгээс ашиг олдог бизнес эрхэлдэггүй учраас улсаас санхүүжилт авна гэсэн ойлголт байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авсан байна.Санхүүжилтийн дүнгээрээ 1.3 тэрбум төгрөг авсан байна. Өчигдөр Л.Гантөмөр төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт өгөх нь буруу гэж ярьсан байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгч байгааг мэдэхгүй. Өөрийнх нь хамаарал бүхий “Глобал” сургууль төрөөс санхүүжээд л явж байгаа юм билээ шүү дээ.

Ардчилсан намын үе үеийн дарга нар нь төрөөс санхүүжилт авч болдог. Гэтэл өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжээр хичээл ордог гурван сургууль байна. Судалгаанд ороод сул байр байгаа. Үүнийг нь намар төсөвт суулгаж, тендер зарлаж, сургууль, цэцэрлэгүүдийг оруулж болох юм байна гэдгийг судалсны үр дүнд энэ төсөл хэрэгжсэн.

Батлаагүй төсөв дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан юм шиг бичиж байгаа энэ алиа данзан зүйлээ зогсоогооч ээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.