Н.Номтойбаяр: С.Амарсайханыг ЧӨЛӨӨЛСӨНД харамсаж байна
Батхуяг
Үйл явдал
/
40 мин

Над руу өнөө өглөөнөөс эхлээд дайралтууд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга А.Намсаманд гэж нөхөр нэг мэдээлэл тавьсан. Гадаадын нэг компанитай холбоотой төлбөр тооцооны асуудал үүссэн. Валютын ханшийн зөрүүнээс болж төлбөр тооцооны асуудал үүссэн юм.  Энэ асуудал Герман улсын олон улсын арбитр дээр явж байгаа. 53 тэрбум гээд байгаа нь ШШГЕГ өөрсдөө хууль зөрчөөд хамаарал бүхий компанийн дансыг хаасан. Тэрнийх нь дагуу хууль бус үйлдлээ зогсоогооч ээ гэж хандсан зүйл бий. Түүнээс өр төлбөрт орсон асуудал байхгүй. Асуудлыг буруугаар эргүүлээд байна. Холбогдох газар нь мэдээллээ өгнө биз.

-Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан өчигдөр ноцтой мэдэгдэл хийсэн, харин өнөөдөр Ерөнхий сайд чөлөөллөө?

-Мэдээллийг нь сонссон, 2021 онд намайг хилсээр ял эдэлж байхад Н.Номтойбаяр Мөнгөнморьтоос оргоод Булганы хорих дээр очиж, С.Баяр даргыг эргэсэн гээд бүрэлдэхүүн гаргаад шалгаж байсан асуудал бий. Тийм зүйл болоогүй. Оргох битгий хэл, 2021 оны нэгдүгээр сарын 22-нд шоронгоос гарах бололцоо байхад гарахгүй гээд сар гаруйн хугацаатай суусан хүн ш дээ, би. Хүний улс төрийн шар хор тэмцэл гэж байна ш дээ. Тэнд эхлүүлсэн байсан ажлаа нэр төртэй дуусгая гээд. Тэгэхэд энэ А.Намсаманд гэж нөхрийн нэр сонсогдож байсан. Хэд хэдэн хорих ангид ажиллаж байсан нөхдийг дуудаад “Н.Номтойбаярыг шоронгоос оргосон гэж мэдүүлэг өг” гэж шахаж шаардан, тэд “Хүнийг хилс хэрэгт гүтгэж чадахгүй” гээд ажлаас халагдаж байсан. Би өөрийнхөө амсаж байсан энэ зүйлийг мэдэхийн дээдээр мэдэх учраас өчигдөр С.Амарсайхан сайдын ярьж байсан асуудалд итгэхийг хүсэж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.