АН-ын Ө.ШИЖИР гишүүн ГАРЫН ҮСЭГНИЙ ЭРЭЛД мордлоо
Батхуяг
Үйл явдал
/
Өчигдөр 12 цаг 33 мин

Долоо хоног бүрийн Пүрэв гарагт УИХ дахь АН-ын бүлэг "4/11" хэвлэлийн хурал зарлаж, нам болон УИХ дахь бүлэг, хувь гишүүдийн байр суурийг олон нийтэд мэдээлдэг. Энэ удаагийн хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР, Дав.Цогтбаатар нар оролцож байр сууриа илэрхийллээ. Ө.Шижир гишүүн өөрийн албан бланк дээрээ бусап гишүүдийн гарын үсгийг цуглуулах аянд мордож буйгаа зарлалаа. Тэрбээр "Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төсвийн ил тод байдалд хяналт тавих" нээлттэй сонсгол хийх санаатай байгаа аж. Иймийн тулд уг саналаа дэмжүүлэхээр гарын үсэгний эрэлд өнөөдрөөс мордов бололтой. Хувь гишүүн ямар нэг нээлттэй сонсгол явуулахад эрх нь нээлттэй ч үүний тулд эхлээд 60 гаруй гишүүний дэмжлэгийг авах ёстой. 

Гишүүн ярихдаа Монгол улсад байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын оролцоо дотоодын нийт бүтээгдэхүүний 75%-ийг эзлэж байна. Комунист системтэй БХАУ-д 35% л байна. Манай улсын төрийн өмчит компаниудыг захирлууд өндөр цалин авахаас гадна, мөнгөө МАН руу цутгаж байна. Дийлэнх нь МАН-ын угшилтай, сонгуульд ялагдсан нөхдүүд удирддаг. Ажлаа өгөхөөсөө өмнө гавьяат цол аваад, өндөр хангамж тооцуулж авдаг. Энэ байдлыг халж, иргэдэд үнэн мөнийг мэдүүлнэ" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.