Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаан зарлаж Баян-Өлгий аймагт ажилласаныхаа дараах үр дүнг хууль хүчнийхэн, Засгийн газрын зарим сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгөв.
Төрийн тэргүүн “Үндэсний эв нэгдлийг хагаралдуулсан, яс үндсээр ялгаварласан үг, үйлдэл гаргасан энгийн иргэн ч бай, төрийн түшээ ч бай хуулийн хариуцлага хүлээлгэ” хэмээн Тагнуулын дарга, Ерөнхий прокурор нарт онцгойлон үүрэг болгов.
Үгэн дотор үг, үхэр дотор гиваа гэгчээр Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаварт хавчуулагдсан төрийн түшээ нь өнөөх УИХ-ын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нара гишүүн болж таарав. Тэрбээр Баян-өлгий аймгийн Казах иргэд, үндэсний цөөнхийг угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхаж, доромжлон гутаасан үг, бичвэрийг өөрийн сошиал хаягтаа нийтлэж олон нийтийг талцуулан турхирсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болоод буй юм.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
2026-11-05