А.ГАНБААТАР: Намрын чуулганаар АВТОЗОГСООЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ үл хөдлөх хөрөнгийгтатвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-д өргөн барина
Батхуяг
Үйл явдал
/
49 мин

Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит намрын чуулган өнөөдөр эхэллээ. Намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Миний бие энэхүү чуулганаар иргэдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж авто зогсоолын зориулалттай 1 үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх, бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Мөн өмнө өргөн барьсан Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдээ батлуулахаар ажиллана.

Мөн энэ өдөр олон улсын ардчиллын өдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд ардчилал болон эрх чөлөөний үнэ цэн, ач холбогдлыг дэлхий дахинаа мэдүүлэн таниулах зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийн Олон Улсын Ардчиллын Өдөр болгон тунхагласан билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.