Төсвийн хэмнэлт хийж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирлын захиран зарцуулдаг төсвийг танах арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.УЧРАЛ төрийн болон нийтийн хөрөнгөөр элдэв зүйл худалдан авахыг хатуу хориглосон.
Гэтэл Нийслэл гэдэг тусдаа вант улс их хэмжээний төсвөөр гараа угааж байна. Үүний нэг илэрхийлэл нь “Зорчигч тээвэр хоёр” ОНӨТААҮГ-ын захирлуудын дур зоргын асуудал. Өмнөх захирал Э.Энхтөр нь допингтой бөх Н.Өсөхбаярт дур мэдэн таван сая төгрөгийн урамшуулал олгож, үргүй зардал гаргасан бол шинэхэн захирал Д.Мөнхтөр нь хувь иргэнээс 33 саяар “ШИНЭ ПУРИУС-30” маркийн авто машин унажээ. Тодруулбал, “Зорчигч тээвэр хоёр” ОНӨТААҮГ-ын шилэн дансны мэдээллийг шүүж үзэхэд 2026 оны 09 дүгээр сарын гүйлгээнд “5585696627” тоот данстай Мишээлт Заяа гэх хувь иргэнээс 33 сая 735 мянган төгрөг шилжүүлж пруис 30 маркийн автомашин авчээ.
Энэ нь компанийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа хориотой зүйл юм. Түүнчлэн ямар зүйлд, яах зоригоор, хэний ямар тушаал шийдвэрийг үндэслэж нийтийн мөнгөөр ХУВЬДАА “ПРИУС-30” авч байгаа нь анхаарал татна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 21 цаг 40 мин
-
2026-09-18