Булганы Д.ПҮРЭВ-ОЧИР төсвийн 20 саяар СОЛОНГОСТ амарч, 131 саяар ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН хийлгэтлээ БУДЛИЖ ЯВНА
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 0 мин

Булганыхан будлиантай хэмээх албан бус хэлц ард нийтийн дунд тархсан. Энэ үг үнэний ортой аж. Учир нь аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир гэх залууг тойрсон хэл ам, элдэв хардлага үл тасарна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж түүнийг хуурамч анкет бөглөж аймгийн Засаг дарга болсон буюу төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн баримттай ярьж, Булганы “султан хаан” хэмээгдэх УИХ-ын дарга Ж.Бат-Эрдэнэтэй муудалцсан удаа ч бий.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Д.Пүрэв-Очирт ч асуудал их байна. 21 аймгаас хамгийн хөгжил тааруул, байшин барилга нь хуучирч муудсан, үүрэн холбооны сүлжээ муутай гээд өөлөөд байвал Булганыханд “но” их. Засаг дарга нь ч нийтийн мөнгөөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэжээ. Тодорхой баримт үндэслэвэл

БАРИМТ: 2026 оны 05 дугаар сарын 13-ний А/356 тоот захирамжаар 131 сая төгрөгийн өртөг бүхий “ЦАХИМ БУЛГАН” гар утасны аппликейшин хийлгэхээр болж “Эйблсофт” ХХК руу мөнгө шилжүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл “ЦАХИМ БУЛГАН” апп-ийг олон нийт ашиглаагүй, аймгийнх нь иргэд мэдэхгүй байгаагаас үзвэл татвар төлөгчдийн 131 сая төгрөг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАГДСАН болж таарах нь.

БАРИМТ: 2026 оны 06 дугаар сарын 23-нд А/444 тоот захирамж гаргаж “Bulgan Trip аппликейшн зохион бүтээхээр болж 6 сая 890 мянган төгрөгийг зарцуулахаар болжээ.

БАРИМТ: АНДУУРСАН захирамж гаргаж Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар гуайг “доромжилжээ”. Төрд бэлтгэгдсэн хүн наад захын бичиг үсгийн соёлтой, утга агуулга, хэл найруулгын алдаагүй захирамжид гарын үсэг зурж, тамгалах ёстой. Атал Булганы будлиантай Засаг дарга Д.Пүрэв-Очир нутгийнх нь эрхэм ямар цол хэргэм хүртсэнийг ч анзааралгүй, мөнгө үрэх далим гаргаж төсвийн 20 сая төгрөгийг ямар ч хяналтгүйгээр зарцулужээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол шагналуулсан Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуайд “Хүндэтгэл үзүүлэх” захирамждаа Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан тул хэмээсэн нь ТОМ АЛДАА болов.

БАРИМТ: Монгол төрийн бодлого залгамж чанартай, бүх шатны дарга нар дагаж мөрдөх ёстой. Ерөнхий сайд Н.УЧРАЛ танхимаа бүрдүүлснийхээ дараа төсвийн хэмнэлтийг өрнүүлж, төр бүсээ чангалахыг чиглэл болгосон. Гэтэл Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир орлогчоо дагуулаад төсвийн 20 орчим сая төгрөгөөр Солонгост АМАРЧ БАЙГААД иржээ. Тодруулбал Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнбилэг 2026 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн А75 тоот тушаад гаргаж наадмын урт амралтыг үргэлжлүүлж аймгийн засаг даргаа Солонгос руу долоо хоногийн “АЛБАН ТОМИЛОЛТ” нэртэй АЯЛАЛД явуулж төсвөөс зардлыг нь даажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.