Иргэний гэрт хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, салбарынхаа генералуудтай хонзогносон, хуулийн төсөл гацааж удаашруулсан, улсын дотоод аюулгүй байдалд ноцтой нөлөө учруулсан байж болзошгүй хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тохиролцооны гол хүн С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Бодлогын, үндсэн чиг үүргийн гол яамдын нэг мөн тул сайдын суудлыг удаан эзэнгүй байлгахыг хүсэхгүй нь тодорхой. Иймд эрх баригч нам удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж хөөгдөж гарсан С.АМАРСАЙХАНЫ оронд Архангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдсон Ганзоригийн Тэмүүлэн гишүүнийг ЗАСАГТ УРИВ.
Тэрбээр МАН-ын бага хурлын гишүүн бол УИХ-д Төсвийн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, эдийн засаг, төсөв санхүү, улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг мэргэжлийн байнгын хороог ахлаж байсан, мэдлэгтэй боловсон хүчин. Дотроо хоёр хуваагдаад буй МАН-ын бүлгийн аль аль талд ороогүй гурав дахь бүлгийн хүн.
Өмнө уул уурхайн яамны дэд сайд болон “Оюутолгой” төсөл дэхь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нэгэн. “Тунгалаг тамир” кинонд Луу гүний Итгэлт баян “Хүрээний бузрыг ухвал далай, далай... ” гэдэг шиг шинээр тодорч буй Г.Тэмүүлэн гишүүний талаарх мэдээллийг цуглуулж, бичвэл өнөөдөр барагдахгүй. Хамгийн энгийн жишээ нь түүний эхнэрийн ажиллуулдаг “ХАНБҮРГЭДЭЙ”-г ороосон хэл ам, хэрүүл тэмцэл, авлига, тендерийн асуудал хөврөнө. Араас нь аавынх нь нэр ус ч яригдаж, хэвлэлүүд хэсэгтээ л бичих сэдэв, муулах ажилтай болно. Г.Тэмүүлэн гишүүн ч энхийн цагаан тагтаа биш. Г
Хамт нэг баг болж сонгогдож байсан Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын “хар хор” эд мандаж байхад мань эр яагаад ганцаараа цэв цэвэрхэн ховхорч уснаас хуурай үлдсэн, гурван удаа улирч сонгогдохдоо Архангайд юу хийсэн, түмний итгэлийг өвөртлөхдөө хариуд нь ямар БЭЛЭГ, АВЛИГА ӨГСӨН зэргийг нь учир мэдэх, хужир тунгаах хүмүүс баримт факттай нь дуржигнатал ярина.
Энэ талаарх мэдээллүүд хүссэн хүсээгүй цацагдах тул энд бичих нь илүүц. Харин ХАДАГ ДЭЛГЭЖ ЗАСАГТ ЗАЛСАН Г.ТЭМҮҮЛЭНГЭЭС юу хүлээх вэ гэдэг л эцсийн үр дүн. Мэдээж салбартайгаа танилцах, асуудлын гүн рүү орох нэг лав нэг сарыг үднэ. С.Амарсайхан сайдын өлгийдөж бэлдсэн хуулиудыг УИХ-руу оруулна.
Хаалга бүрийг нээж, хамт олноо шалгаж, халаа сэлгээ хийнэ. Хууль зүйн яамаар Архангайнхан, хуулийн системд Г.Тэмүүлэнгийн танилууд, хуурай ах дүүс дүүрэх нь тодорхой. Ямар ч гэсэн ШШГЕГ-ын даргаар шинэ хүн, ЦЕГ, ХХЕГ-ын хоёрдугаар хүмүүс солигдоно. Архив, Шүүхийн шинжилгээ, УБЕГ гээд салбар агентлагуудад ч ШИНЭКОВУУД чихэлдэнэ.
Засгийн газрын бодлого бол бүх сайд нарын нэвтэрхий толь. Иймд “ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛ” хэмээн адлагдаад буй Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хамааралтай этгээдүүдийг БАРИХ, ХОРИХ, ТОРГОХ, ШИЙТГЭХ зэрэг хар бор ажилд аяндаа нөлөөллөө шилжүүлнэ. Үүний дараа үндсэндээ Н.УЧРАЛЫН ХҮН болж төлөвшинэ.
Хувь гишүүн, төрийн түшээгийн хувьд ТӨСӨВ, САНХҮҮГИЙН бодлого дээр ямар ч сангийн сайд байсан зад хэрэлдээд хавирч унагаад давах тул салбарынхаа ТӨСВИЙН НЭМЭХ ЧИГЛЭЛД түлхүү анхаарар болов уу... Энэ мэтээр Засагт залагдаж, Н.УЧРАЛД уригдсан
Холбоотой мэдээ
-
18 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 53 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Уржигдар 18 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 39 мин
-
Уржигдар 10 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 01 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 53 мин
-
Уржигдар 13 цаг 39 мин