Завхан аймгийн Их-Уул сум, Солонготын даваанд ЦАС ОРЖ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭЭД БАЙНА
Батхуяг
Үйл явдал
/
52 мин

2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Завхан аймгийн Их-Уул сумын нутаг, Солонготын даваа орчмоор цас орж, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тааруулж явах, хоорондын зайгаа барьж хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуйн хээ, тормосны системийг урьдчилан шалгах, замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч байхыг зөвлөж байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.