Баянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-04-01

Баянгол дүүргийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхайгаас нийт 14 үүрэг даалгавар өгснөөс 10 нь 100, зургаа нь 80-аас дээш хувийн хувийн хэрэгжилттэй байна. Иймд дүүргийн Засаг дарга дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр ТЗУХ-ээс ЗДТГ, 34 хороо, харьяа болон дэргэдэх газар, хэлтсийн нэгдүгээр улирлын өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг танилцууллаа. Мөн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, ОБХ, Насан туршийн суралцахуйн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

658289484_122205769958064074_159383633282093554_n.jpg

Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-ын алба, хэлтсийн дарга нар дүүргийн 1-34 хорооны оршин суугчидтай уулзах уулзалтыг хороо тус бүр дээр зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 хороонд ажиллаад байна. Иймд дүүргийн Засаг дарга уулзалтын үеэр иргэдийн тавьсан асуудал болон түүнийг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ талаар харьяа болон дэргэдэх алба хэлтсийн дарга нарт мэдээлэл өглөө. Мөн уулзалт болсон хороодын Засаг дарга нарыг ДИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран оршин суугчдаас гарсан саналыг нэгтгэж ирүүлэх, энэ хүрээнд дүүргийн Менежер, холбогдох алба хэлтсийн дарга нараар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллах юм.

661112090_122205769880064074_8328988882838259254_n.jpg

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга цаг үеийн асуудлаар болон дүүргийн 1-34 хороонд ажилласан уулзлалтын үеэр иргэдийн аргасан саналын хүрээнд дараах үүрэг даалгаврыг өглөө.

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД:

  • Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр нарийвчилсан судалгаа, төлөвлөгөө, тооцооллыг гаргаж танилцуулах. Энэ ажлын хүрээнд 7 хоног бүр тухайн 7 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон хийсэн ажлын биелэлтийг танилцуулах,

  • Дүүргийн ЗДТГ-аас санаачлан БОУАӨЯ, ХХААЯ, НЗАА-нд санал тавьж улмаар УБТЗ-ын харьяа 1000 машин зогсоол дээр 4-р сарын 20-ны өдрөөс 6-р сарын 20-ны өдөр хүртэл модны суулгац, үрсэлгээ, зүлэг, цэцгийн үр худалдаалах нэгдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах,

  • Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын сүлжээнд нэгдсэнтэй холбоотойгоор 1000 төрийн албан хаагчийг цахим сургалтад хамруулна. Энэ ажлын хүрээнд холбогдох бэлтгэл ажлыг хангах,

  • Дүүргийн 11, 16, 23-р хорооны Дулаалга төсөлд хамрагдсан 872 өрхийг хийн зууханд холбох ажлын явц 70 гаруй хувьтай байгаа тул энэ ажлыг эрчимжүүлэх, Хийн зууханд холбогдохгүй байгаа айл өрхүүдээс шалтгаан нөхцөлийг тодруулж, судалгаа авах. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол холбогдох арга хэмжээ авах,

  • Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ажлын байр, хөнгөлттэй зээл тусламжийн талаарх мэдээллийг 1-34 хорооны оршин суугчдад нээлттэй, шуурхай хүргэх,

  • Улирлын чанартай цаг үеийн асуудалтай холбоотойгоор дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээ зохион байгуулах,

658732553_122205770366064074_1239964268012858750_n.jpg

ДҮҮРГИЙН 1-34 ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАХ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ГАРСАН САНАЛЫН ХҮРЭЭНД:

  • Дүүргийн Цагдаагийн газар, хороод хамтарч архины хамааралтай хүмүүс рүү чиглэсэн 2 сарын аян зохион байгуулах. Энэ ажлын хүрээнд Ахмадын хороотой хамтран эргүүл гаргах,

  • Иргэд ямар нэг шат дамжлагагүйгээр өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлдэг, хариултыг нь авдаг нэгдсэн хаягтай болох хүсэлт тавьсны дагуу хороо тус бүр албан ёсны цахим хуудас нээх, оршин суугаа бүх айл өрхийг нэгтгэх, иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй авч, хариултыг өгөхөд анхаарч ажиллах,

  • Хороодын Засаг дарга нар Хорооны байр ашиглалтын судалгаа, мэдээллийг гаргаж танилцуулах,

  • Орон сууцны 1, 2-р давхарт үйлчилгээний газрууд газ ашиглаж байна гэсэн гомдлын хүрээнд дүүргийн ОБХ холбогдох газруудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах, ШТС-уудад хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

660302537_122205770420064074_1860604305324307453_n.jpg658939323_122205769994064074_2281935563833066346_n.jpg

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.