БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар GIZ төслийн багийнхантай уулзаж, дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцыг дулаалах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-05-20

Баянгол дүүргийн хэмжээнд нийт 1002 орон сууц бий. Үүнээс 216 нь угсармал буюу дулаан алдагдал ихтэй. Иймд сүүлийн 4-5 жилд дээрх байруудыг дулаан алдагдлаар эрэмбэлж, өнөөдрийн байдлаар нийт 73 байранд хөөсөн фасад дулаалга хийсэн.

Ингэснээр 7113 өрхийн 21,642 оршин суугч дулаан, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн байна. Одоо үлдсэн 143 угсармал байрыг дулаалах шаардлагатай бөгөөд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар алба, хэлтсийн дарга нартай дүүргийн 1-34 хорооны иргэдтэй уулзах үеэр санал хүсэлтээ хэлсэн оршин суугчдын 50-иас дээш хувь нь энэ тухай асуудлыг хөндөж байгаа юм.

658873141_122205692132064074_3037394556202557379_n.jpg

Иймд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг болон бусад алба хэлтсийн дарга нар Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ буюу "Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь" төслийн багийнхантай уулзаж энэ асуудлаар санал солилцлоо.

Дүүргийн зүгээс өмнөх жилүүдэд фасад дулаалгын ажил хийхдээ дулаан алдагдлыг эрэмбэлж, улс, нийслэл, дүүргийн ТХО-аар хийдэг байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс иргэдийн оролцоотой буюу ХББОСЯ болон НЗАА, Төслийг хэрэгжүүлэгч GIZ Mongoli, дүүрэг хамтран 2025-2027 онд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд тухайн байрны нийт оршин суугчдын 95 хувийн саналыг үндэслэн төсөл болон дүүргээс 75, оршин суугчдаас үлдсэн 25 хувийн төлбөрийг хүүгүйгээр урт хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр металл фасадаар дулаалах ажлыг эхлүүлсэн. ОДОО ЭНЭ ТӨСӨЛ:

  • Дүүргийн 14-р хороо, 20-р байр /5 давхар 3 блок/, 10-р байр /9 давхар 2 блок/

  • Дүүргийн 5-р хороо, 7б байр /9 давхар 2 блок/, 7а байр /9 давхар 2 блок/,

  • Дүүргийн 19-р хороо, 55 байр /5 давхар 2 блок/-нд хэрэгжиж байна.

Түүнчлэн тус төслийн багийнханд дүүргийн нийт 60 байрны оршин суугч энэ төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ тоог цаашид нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэхийн тулд дүүрэг орон нутгийн зүгээс бүх талаар хамтарч ажиллахад бэлэн гэдгээ дүүргийн Засаг дарга илэрхийллээ. Ингэхдээ энэ төслийг бүсчилсэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй талаар мөн санал солилцлоо.

Мөн төслийн багийнхантай хамтарч дүүргийн Төмөр замын бүсийн хороодод уулзалт зохион байгуулахаар боллоо.

 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар GIZ төслийн багийнхантай уулзаж, дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцыг дулаалах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо 1
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.