Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-09-28

Баянгол дүүргийн гэр хорооллын 500 өрхийг энэ онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” төслийн хүрээнд хийсэн монгол гэрийн багц дулаалгаар дулаалахаар болж, эхний 150 айлтай гэрээ байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийнхэн болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, төслийг хамтран хэрэгжүүлэгч “Өнө монгол гэр” ХХК-ийнхантай хамтран эхний шатанд шалгарсан айл өрхүүдтэй уулзаж мэдээлэл өглөө.

816989868_1792851321739102_9094825137673218880_n.jpg

Уулзалтын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнгөрсөн онд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай дүүрэгт 872 өрхийг нийслэлийн төсвөөр дулаалсан. Энэ төсөлд манай 11, 16, 23-р хорооны өрхүүд хамрагдсан. Судалгаагаар дээрх өрхүүдийг дулаалснаар нэг өрхийн дулаан алдагдал 33,2 хувиар буурснаас гадна түлш, цахилгаан болон бусад хэрэглээнд зарцуулдаг нэг сарын төсвөөсөө 270 орчим мянган төгрөг хэмнэсэн буюу эдийн засгийн хувьд бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн судалгаа гарсан. Иймд энэ онд 9, 10, 22, 23-р хорооны 500 өрхийг сонгож, “Дулаалга" төсөлд хамруулах ажил эхэллээ. Ингэхдээ дулаалгын материалын 82 хувийг дүүргийн төвөөс үлдсэн 18 хувийг иргэд өөрсдөө гаргана” гэдгийг онцлов.

Дүүрэг орон нутгийн зүгээс “Дулаалга” төсөлд хамрагдах айл өрхийг сонгохдоо,
• Оршин суугаа газар нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд ороогүй байх,
• Тухайн хорооны үндсэн оршин суугч байх, цаашид тогтвор суурьшилтай амьдрах,
• Ам бүлийн тоо олон эсвэл ахмад настан байх зэрэг тодорхой шалгуурууд тавьсан юм.

822274592_2169163773634603_4775078626083892689_n.jpg

 

808462803_2118591869044561_6066574228456501988_n.jpg

 

819131408_1647553160092830_752793468122234025_n.jpg

 

 

821530185_1454837809882022_9209831216452274296_n.jpg

820344573_4249020515388082_8271948404498304907_n.jpg

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.