Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-10-05

Олон улсын Ахмадын өдөр, Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд "Ахмад настны биеийн тамир, спортыг 5 төрөлт Цомын төлөө тэмцээн"-ийг энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо, Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулж буй энэ тэмцээнд дүүргийн нийт 34 хорооны 400 гаруй ахмад тамирчин маань бүс бүсээрээ баг болж,

  • Шатар,

  • Ширээний теннис,

  • Дартс,

  • 100 буудалт даам,

  • Софт гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр шилдгүүдээ тодруулахаар өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн болон "Ахмадаа хүндлэе" арга хэмжээ, "Идэвхтэй насжилт-Дасгал хөдөлгөөн аян"-ы хүрээнд зохион байгуулж буй спортын 5 төрөлт тэмцээнд нэг баг болж идэвхтэй оролцож буй нийт баг тамирчид, дасгалжуулагч Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье.

 

Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа 1
Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа 2
Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа 3
Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа 4
Баянгол дүүргийнхээ ахмадуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа 5
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.