Хотын дарга нар нь нийслэлчүүдэд УТАА, ТҮГЖРЭЛ гэсэн хоёр том дайсан бий. Энэ хоёрыг л шийдчихвэл Улсын маань нийслэл Улаанбаатар цэцэглэн хөгжиж цэнгэлийн манлайд хүрнэ гэдэг ҮЛГЭР ЯРЬЖ, олон тэрбумын төсөв батлуулж, дундаас нь ХУЛГАЙЛЖ ИДСЭЭР онц хийсэн ажил, шийдсэн бодлогогүй явсаар 40 дэх даргынхаа ТОЛГОЙГ ӨВТГӨЖ буй.
Гэтэл яг түгжрэл бууруулах гол ажлыг зохион байгуулдаг, хяндаг агентлаг, газрын захирал нь ЛАНД 300 авч унахгүй бол түгжрэл буурахгүй байна гээд Нийслэлийн төсвөөс 224 сая 700 мянган төгрөг гаргуулаад цоо шинэ, туулах чадвар сайтай жийп худалдан авчээ.
Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.ХУВЬЗАЯА нь 2026 оны 03 дугаар сарын 02-ний өдөр туулах чадвар сайтай автомашин худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах” гэсэн зорилгын хүрээнд “Toyota Land Gruiser 300 GX.R” –тай дүйцэхүйц 2026 онд үйлдвэрлэгдсэн, 50 км-с доош гүйлттэй, хар өнгөтэй 110 литр шатахууны багтаамжтай автомашин худалдан авчээ. Уг тендерийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан бөгөөд төсвийг нь мөн нийслэлээс шийдсэн байна.
Холбоотой мэдээ
-
21 цаг 2 мин
-
22 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 11 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 25 мин
-
Уржигдар 10 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
21 цаг 2 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
22 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 56 мин
-
Уржигдар 10 цаг 37 мин