Гэр хороололд ЗАМ ТАВИХ асуудлыг ярилцлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 29 мин

Баянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай Зөвлөгөөн өнөөдөр болж, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ онд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 113 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Үүнээс 19 төсөл арга хэмжээ нь УТХО, 41 нь нийслэл, 53 төсөл арга хэмжээ нь дүүргийн ТХО-аар хэрэгжиж байна. Эдгээрээс удааширч буй төсөл арга хэмжээ нь боловсролын салбарт буюу 25, 26-р хороонд баригдах сургуулийн болон хүүхдийн эмнэлгийн барилгын ажил байна. Иймд холбогдох хэлтсүүдийг гүйцэтгэгч талтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Мөн энэ онд дүүрэгт нийт 20 орчим км явган хүний болон дугуйн зам тавина. Зөвхөн гэр хорооллын хороодод 4,2км дугуйн замыг шинээр тавих бөгөөд энэ хүрээнд газар чөлөөлөх зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дагуу инженерийн байгууламжийн ажил хийгдсэнтэй холбоотойгоор явган хүний зам, талбайг сэтлэх, хашаа хайс эвдэх, сэргээн засварлахгүй орхих зэрэг зөрчил давтагдсаар байна. Иймд орчны аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд хороодын Засаг дарга нарыг энэ талаарх судалгааг дахин гаргаж танилцуулах, энэ хүрээнд засвар үйлчилгээ хийхээр боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.