МЭДЭЭЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Ulsturch.mn
Үйл явдал
/
2 цаг 9 мин

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриа дор болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өгөх арга хэмжээг 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлэв. Тэрээр Монгол Улс тус бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь байгаль орчны олон талт хамтын ажиллагаанд оруулж буй чухал хувь нэмэр төдийгүй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөмтгий улс орнуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, нийтлэг сорилт, шийдлийг хэлэлцэх боломжийг бүрдүүлж буйн илрэл болохыг тэмдэглэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Бага хурлын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн болон олон улсын оролцооны талаар танилцуулав. Тэрээр Улаанбаатар хотноо болох бага хурал нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хэрэгжилтийн уялдааг сайжруулах чиглэлээр улс орнуудын хамтын шийдлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит түлхэц үзүүлэхийг онцлон тэмдэглэв.

Мэдээллийн арга хэмжээний үеэр оролцогчид Бага хурлын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

***

BRIEFING SESSION HELD

On 11 June, the Permanent Mission of Mongolia to the United Nations Office and other international organizations in Geneva organized a briefing for Permanent Representatives and Ambassadors on the seventeenth session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification, to be held in Ulaanbaatar from 17 to 28 August 2026 under the theme “Restoring Land, Restoring Hope.”

Opening the briefing, H.E. Ms. Gerelmaa Davaasuren, Permanent Representative of Mongolia to the United Nations Office and other international organizations in Geneva, delivered remarks. She noted that Mongolia’s hosting of the Conference in Ulaanbaatar stands as not only a significant contribution to multilateral environmental cooperation, but also an important opportunity to amplify, at the international level, the voices of countries vulnerable to the adverse impacts of desertification, land degradation, and climate change, as well as to discuss common challenges and solutions.

Ms. Yasmine Fouad, Executive Secretary of the United Nations Convention to Combat Desertification, briefed participants on the objectives, significance, and expected outcomes of the Conference, as well as opportunities for international engagement.

She underscored that UNCCD COP17 in Ulaanbaatar will make an important contribution to identifying collective solutions in such areas as land restoration, drought risk reduction, enhanced access to financing, and stronger linkages between science-based policy and implementation. She further noted that the Conference will help advance progress towards the Sustainable Development Goals and provide renewed momentum to multilateral cooperation.

During the briefing, participants exchanged views on opportunities to expand cooperation in the context of the upcoming Conference.

May be an image of map and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.