Баянзүрх дүүргийн Засаг дарга И.БАТТӨГС дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагчидтай уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 22 мин

Баянзүрх дүүргийн Засаг дарга Ичинноровын Баттөгс дүүргийн Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад дүүргийн Цагдаагийн байгууллагын 350 алба хаагч оролцож, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хэв журмыг сахиулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Энэ үеэр дүүргийн Цагдаагийн газрын дарга, Дэд хурандаа П.Нэмэхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, хэв журмын нөхцөл байдал, алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл танилцууллаа. Дүүргийн Засаг дарга И.Баттөгс цагдаа, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж, алба хаагчдад тулгамдаж буй зарим асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Иргэдийн аюулгүй байдал, амар тайван орчны төлөө хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.