Дорнод НӨМРӨГИЙН талыг ТҮЙМЭРДСЭН гишүүн У.ОТГОНБАЯР болон МОБИКОМЫН захирлууд ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ бол...
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 22 мин

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багт 4G сүлжээ бүхий интернетийн холболт, шилэн кабел холбох ажлыг өөрийн хөөцөлдөлгөөгөөрөө олж, холболын ажлыг хүлээн авахаар "Мобиком корпораци"-ийн удирдлагуудтай хамт очсон байна. Тэд албан ажлаа дуусгасны дараа Халхголын сав газраас Тул загас агнахаар Дорнод нөмрөгийн сав газарт очсон байна. Тэд ийнхүү зугаацаж байх зуур "Мобиком" корпорацийн нэр бүхий ажилтны унаж явсан тээврийн хэрэгсэл шатсан гэв. Энэ тухай тус компанийн мэдэгдэлд дурдагджээ. Дээрх авто осол гарсан нь Дорнод нөмрөгийн тал тэр чигтээ шатах үндэслэл болсон аж. 

Ийнхүү Дорнод нөмрөгийн дархан цаазат газрыг түймэрдэн шатаах эх үндсийг УИХ-ын гишүүн У.ОТГОНБАЯР болон түүний дагуулж очсон нөхдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болсон аж. Ой хээрийн түймэр ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Түймэр гарсан газар нутгийн байршил, онцлогоос хамаарч талбайн хэмжээ өөр өөр бөгөөд га талбайг хамарсан хэмжээг гагцхүү онцгой байдлын байгууллага хариуцан галыг унтраадаг. Түүнд шаардлагатай, хөрөнгө санхүү, эд зүйлийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хуультай ч энэ хууль манай улсад хэрэгжихгүй байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.